Титанууд ба Орчлон ертөнцийн үүсэл. ------------- Дайн тулаантай болон амгалан тайван оршихуйн дээр гялалзах од эрхэс , энэ бүхэн хаанаас эхтэй тухай эрэгцүүлэл яахын аргагүй төрүүлдэг. Их үүсэл буюу их тэсрэлтийн тухай энд өгүүлснээр Азеротын түүх эхэлж байна. Матери анх маш өндөр халуунтайгаар нэгэн цэгт бөөгнөрч байгаад их хүчтэйгээр дэлбэрч түүний дүнд эгэл хэсгүүд тал бүр тэлж аажмаар бодис гараг эрхэс эцэст нь амьдрал бий болжээ.
------------- Харин энэ бүхнийг Титанууд хийсэн гэдэгт хэн ч хэзээ ч маргалдах санаа төрж байсангүй. Бурхныг хэн ч хэзээ ч айх сэтгэлгүйгээр харааж байгаагүйтэй адил. Тэд дэлбэрэлтийг 4532 жил бэлтгэсэн бол дэлбэрэлт болон гараг эрхсийн үүсэл ердөө л 1 жил хагас эзэлнэ. Дэлбэрэлт Титануудын тооцоолсноос хурдан болсон тул тэд юм бүхэнд яарах хэрэгтэй болсон юм. Аварга, металл арьстай Титан хэмээх бурхад сансар огторгуйн тэртээгээс шинэхэн буй болсон гарагт хүчирхэг бөгөөд том уулс, уудам бөгөөд баян хээр талыг бүтээж эхлэв. Ахуй ертөнцөд догшин ширүүн тэнгэр , гайхалтай уян хатан атмосферийг бий болголоо. Анхны эзэмшигчид буюу анхдагч үндэстнүүдийг бий болгосноор бүтээн байгуулалт дуусч тэднийг сайжруулах, бүрэн бүтэн байдлыг нь хангах буюу дараагийн шатны ажил эхлэв.
--------------Титануудын элит хэсэг буюу Пантеон хэмээгч сайн санаат бурхад бүтээн байгуулалтын эхний эринд ирэв. Тэд ирснээр Доод Тамаас хамгаалах хамгаалалтын анхны шугамыг бий болгож цаашид үргэлж бие биеэ сэргээн үүрд мөнхийн хамгаалалт бий болгох явдал байлаа. Доод Там гэдэг нь Орчлонгийн түмэн гаригтай хүчний холбоосоор холбогдсон муу санаат шидтэнгүүд, дарангуйлагч байгаад ялагдсан жанжид, зөвхөн элдэв хорон санааг л бодож байдаг армийн эх нутаг, эх гараг байсан юм. Тэднийг ямар хэлбэртэй хэзээ юу хийхийг яагаад ч тайлбарлах аргагүй. Иймээс ч Титануудад мөнхийн заналхйилэл болсон Доод тамыг устгах зорилгоор сүллчийн дэлбэрэлтийг хийжээ. Ингэхийн тулд асар олон жилийн турш асар олон дайныг ухаалаг хийх зорилго Титануудын өмнө тавигдаж байсан боловч Пантеонууд бүтээн байгуулалтын сүүлчийн эрины дараа тухайн гарагийг Титануудтай хамт орхих тухай заалт Дээд бурхадтай 12560 жилийн өмнө хийсэн одоо болтол хүчинтэй гэрээнд тусгагдсан байсан юм.
------------- Бүтээн байгуулалтын сүүлчийн эрин дуусч байлаа.....
Саргерас, хэн хийгээд хэрхэн урвасан тухай. ------------- Доод там гэрээг мэдэж байсан учраас бүтээн байгуулалтын сүүлчийн эрин дуусмагц Титануудын бүтээсэн ертөнцөд холбоогоо тогтоолоо. Үүнийг мэдсэн даруйдаа Пантеонууд өөрсдийн эгнээн дэх шилдэг дайчин Саргерасд хамгаалалтын анхны шугамыг хариуцуулав. Саргерасын эцэг Тунгарас буг чөтгөрийн ангуучин байгаад алуулсан бөгөөд үхэхээсээ хэдхэн жилийн өмнө хүүгээ Пантеонуудын эгнээнд оруулаад санаа амар Эдемд очжээ. Пантеонууд хүүд анхаарлаа хандуулсны хүчинд тэрбээр шилдэг жанжин , эрэлхэг дайчин , гарамгай удирдагч болон өсчээ . Хэдэн мянган жил Саргерас олон янзын чөтгөрийн үндэстэнтэй таарч байсан боловч дийлэгдэшгүй хоёр янзын хүчтэй таарч байжээ.
------------ Эхнийх нь аймшигт Эрадарчууд. Тамын удганууд, варлокын хүчээр тэд асар олон гарагуудыг захирдаг байсан нь тэдний гол хүч. Титанууд болон Эрадарчуудын дайны явцад үхдэл болон сул доройчуудыг Эрадарчууд урвуулан авснаар хүчний харьцаа Титануудад муугаар эргэж эхэлмэгц Титанууд заль гарган асар олон тооны шилдэг шидтэнгүүдээ үхдэл болгон Эрадарын ар талд гаргасан байна. Шидтэнгүүд дайсны гүн ар талд сүнс урвуулалтын хэсэгт очмогц шидэт хаалга буюу портал нээж цэргүүдээ оруулснаар урвуулалтын явц тасарц нэгмөсөн сүйрснээр өмнө нь алдсан бүх хүчээ Титанчууд эргүүлэн олж авчээ. Ингээд дайнд Титанууд ялж Эрадарыг Доод тамын мухарт цоожилсон гэдэг. Энэ дайн болон түүний дараах 2 мянган жил Саргерасын хувьд ялгуусан баярын эрин байсан юм.
------------ Эрадарчуудын эсрэг дайны порталын явц болон эхлэл хэсэгт алдсан хэдэн мянган үнэнч цэргүүдыг нь зүгээр нүдээ аниад түлхчихсэн Титануудын шийдвэрт бухимдаж байсан Саргерасыг дахин дайнд томилов. Энэ удаа Титануудын тушаалыг үл хэрэгссэн Натрезимчүүдын эсрэг явсан байна. Эрадарт болсон хядлагыг эсэргүүцсэн Dreadlord буюу вампирууд Титануудын тушаалыг санаатайгаар зөрчиж бусад гараг дээр оршигчдыг түрэмгийлэн тэдний оюун бодлыг эзэмдэж эхэлжээ. Тэднийг Саргерас хялбархан дийлсэн боловч сэтгэл санаагаар унаж өөртөө болон Титануудад итгэлгүй болсон нь бусдыг айлгаж байлаа.
------------- Энэ дайны дараа өрөвдөлтэй бөгөөд цорын ганцаараа гарагыг Түнэр харанхуй хэмээх агуу ертөнцтэй ганцааранг нь тэмцэлдүүлж , түүнийг хамгаалах гэдэг утгаггүй юм байна хэмээн Саргерас бодсон гэдэг. Өөрийн дотор болж буй түймрийн утааг бусдад мэдэгдүүлэхгүйн тулд Саргерас өөрийн эзэмшил гарагтаа очин албанаасаа чөлөөлөгдөхийг хүссэнийг Пантеонууд зөвшөөрөв.
------------- Бүтээн байгуулалтын сүүлчийн эрины төлөвлөгөө санаснаар биш нэг л буруу хачин болоод байгаад Саргерас Титануудыг буруутгаж эхлэв. Тэр нь яваандаа үзэн ядах үзэл болон хувирч түүний бүх л биеийг гал түймэр эзэмдэн авчээ. Нүд , гар хөл, цээжнээс нь түймэр олгойдож юм бүхэн буруу зөрүү санагдана.
------------- Энэ эрчээрээ Саргерас Доод Там орж тэндээс Эрадарчууд болон Натрезимчуудыг суллан өөрийн армийг үүсгэв. Эхлээд өөрийн шадар 2 баатрыг сонгосон байна. Kil’Jaeden буюу армийн хүчийг олж цуглуулах үүрэгтэй баатар, нөгөөх нь Archimonde буюу Титануудын хамгаалагчдыг устгах тэдний хамааралтай бүхнийг үгүй хийх даалгавартай баатар байлаа. Ингээд Доод тамд Титануудыг илэрхий эсэргүүцсэн хүч бий болсон нь хэдэн мянган жилийн дайны эхийг тавьсан түүхтэй. Энэ их дайны суурийг Титанууд өөрсдийн эгнээн дундаас өөрсдөө бий болгосноо хэтэрхий орой ухаарсан юм.
-------------- Килжаедэн эхлээд Dreadlord-уудыг эрхшээлдээ авахыг зорив. Tichondrus ахлагчтай dreadlord-ууд Ертөнц даяар муу хүчийг эрж олох хийгээд тэднийг эгнээндээ оруулах тал дээр мэргэшсэн элит арми байлаа. /Тухайн он тоололдоо. Түүнээс хойш энэ чиглэлд гарамгай олон үндэстэн бий болсон. Орч./
-------------- Харин Аркимонде өөрийн туслахаар Mannoroth-г сонгон авсан байна. Зэрлэг бөгөөд дураараа удирдагч Маннорот өөрийн зэрлэг армиа яаравчлан бүрүүлж эхлэлээ.
-------------- Ингээд Саргерас өөрийн Burning Legion буюу Галт легионыг нэгэнт бэлэн болсныг үзмэгц Азеротыг устгах Галт аян дайн буюу Burning Crusade-г эхлүүлжээ. Энэ өдрийг түүхэнд томоор бичин үлдээсэн байна.
Он тоолол : 3-р Пантеонуудын 20-р эрин. Анхны дайнаас 98,856 жилийн өмнө.